Танилцуулга

Манай жуулчны бааз нь Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг, Хэнтийн нурууны баруун өмнөд салбар уулсад ДТДээш 1200 метрийн өндөрт Түшээ гүн Баянголын хөндийд оршдог.













Улаанбаатар хотоос 110 км, Батсүмбэр сумаас 15 км зайтай, Автохөсөг болон Галт тэргээр очих боломжтой. Эргэн тойрон төрөл бүрийн ургамал, ойгоор бүрхэгдсэн, үзэсгэлэнт сайхан байгалтай. Эндээс Хэнтийн нурууны тайга, ойт хээрийн ургамал амьтны гайхамшигт зохицлыг сонирхон үзэж болно.
Мөн энэ газарт Монголын уран сайхны "Ингэх гээд байсан юм" киноны зураг авалтын газар юм..

0 comments:

Post a Comment